Tuesday, April 5, 2011

Nike брэндийн бvсгvйчvvдэд зориулсан хаврын загварын зурагнууд [21 зураг + 1 видео]


Спорт хувцас хэрэглэлийн Nike брэнд бvсгvйчvvдэд зориулсан бэлтгэлийн хувцасны энэ хаврын загвартаа туйлын хєнгєн, эрх чєлєєтэй байх гэсэн vндсэн ухагдахууныг шингээж єгсєн тєдийгvй Nike Women's Training коллекцийнхоо сурталчилгааны зураг болон видеог коллекцийн онцлогийг бvрэн дvvрэн харуулахуйцаар хийхийг эрмэлзжээ. Хєнгєн, нэвт гэрэлтсэн хувцас болон кетнvvдийн сурталчилгаа "Be Free" нэрийн дор хийгдсэн бєгєєд их хотын амьдрал дунд жингvйдлийг мэдэрч байгаа дvр зургийг харуулсан байна. Хvний хєдєлгєєний эрх чєлєєг дээд зэргээр хангахаар бvтээгдсэн Nike Women's Training-ын шинэ коллекцийн кетнvvд алхаж гишгэхэд маш хєнгєн мэдрэмжийг тєрvvлэх бол хувцаснууд нь оёдолгvй бvтэцтэй, агаарыг чєлєєтэй нэвтрvvлдэг, хєнгєн материалаар хийгдсэн учир vрэлт vvсгэхгvй, дээд зэргийн тав тухтай байх баталгааг єгч байгаа юм.






































No comments:

Post a Comment