Бvсгvй хvний ганган дэгжин байхын хамгийн гол тvлхvvр бол чамин гоёмсог гутал билээ. Ямар ч эмэгтэй хvн хэдэн ч гуталтай байсан гэсэн маргаангvй сайхан гутлыг хараад худалдан авахаар улайрдаггvй юм аа гэхэд шуналаа хєдєлгєхгvй байж чаддаггvй шvv дээ. Зарим хэт хээнцэр нэг нь бvvр 500 гуталтай байсан ч гэсэн эцсийн мєнгєє шавхаж байгаад ч хамаагvй хамгийн гоёмсог санагдсан шинэ гутлыг єєрийн болгохоор сэтгэл шулууддаг. Тийм учраас олны дунд од шиг гялалзах дуртай бvсгvйчvvддээ, магадгvй тэдний хайртай найз залуу, нєхрvvдэд зориулж Nicholas Kirkwood-ийн 2011/2012 оны намар/євлийн загварын эмэгтэй гуталнуудын цуглуулгыг хvргэж байна. Загвар зохион бvтээгч Nicholas Kirkwood нь энэхvv цуглуулгаа Парисын загварын долоо хоногийн vеэр толилуулжээ. Таны нvдийг хужирлахаас гадна босго даваад ороод ирчихсэн байгаа урин цагаар хєлдєє углах гуталны тань сонголтод нєлєєлж, тодорхой хэмжээний санаа єгнє гэдэгт итгэлтэй байна.
No comments:
Post a Comment