Monday, April 11, 2011

Охин үрээ хайрла!

Эмэгтэй хүнийг хайрлахгүй байхын аргагүй юм даа. Тэр жоохон уяхан, хээрийн салхинаас ч харамлам биендээ ахадсан их ачааг үүрэх нь, өөрөөсөө илүүгээр өрөөлийг агуу их хайраар хайрлаж чаддаг нь, 9н сар хэвлийдээ үрээн тээж төрүүлж өсгөн хүн болгох нь гээд тоочоод байвал тэдний зовлон яасан ч их юм бэ дээ. Гэхдээ тэр бүгд нь тэдэнд жаргал байдгийн болов уу? Тэр бүхнээр тэд маань жаргалтай байж чаддаг юм болов уу? … Энэ удаа та бүхэндээ Яруу найрагч ЭНХТУЯА гийн ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА нэртэй шүлгийг зориулж байна. . :D
Охин үрээ хайрла!
Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла

Wednesday, April 6, 2011

Ямар туфль таныг илэрхийлж чадах вэ?

 

 Та өсгийтэй, өсгийгүй, чимэгтэй чимэггүй гээд ямар ч гутлаар гангараад хотоор алхах дуртай байж болно. Харин таны зан араншинг ямар туфль бүрэн илэрхийлж чадах бол? Доорх сонирхолтой сонжоог бөглөөд үзээрэй.

Ямар туфль таныг  илэрхийлж чадах вэ?

Асуулт 1
Та анхны болзоондоо яаж хувцаслах вэ?


Өдөр тутмын нүүр будалтаа яаж хийдэг вэ?
Асуулт 3
Бааранд бүжиглэж байтал нэг халуухан залуу тань луу сэм сэмхэн ширтээд байлаа гэж бодъё. Та түүнд яаж сээтэн хаях вэ?
Асуулт 4
Та аль гоёл чимэглэлийн төрлийг илүүтэй зүүх дуртай вэ?
Асуулт 5
Та гадуур зугаацаж байхдаа юу уух дуртай вэ?
Асуулт 6
Таны “бренд” үс засалт юу вэ?
Асуулт 7
Та хумсаа яаж янзалдаг вэ?
Асуулт 8
Амралтын өдрөөр алжаалаа яаж тайлах дуртай вэ?




Tuesday, April 5, 2011

Nicholas Kirkwood-ийн эмэгтэй гуталнууд


Бvсгvй хvний ганган дэгжин байхын хамгийн гол тvлхvvр бол чамин гоёмсог гутал билээ. Ямар ч эмэгтэй хvн хэдэн ч гуталтай байсан гэсэн маргаангvй сайхан гутлыг хараад худалдан авахаар улайрдаггvй юм аа гэхэд шуналаа хєдєлгєхгvй байж чаддаггvй шvv дээ. Зарим хэт хээнцэр нэг нь бvvр 500 гуталтай байсан ч гэсэн эцсийн мєнгєє шавхаж байгаад ч хамаагvй хамгийн гоёмсог санагдсан шинэ гутлыг єєрийн болгохоор сэтгэл шулууддаг. Тийм учраас олны дунд од шиг гялалзах дуртай бvсгvйчvvддээ, магадгvй тэдний хайртай найз залуу, нєхрvvдэд зориулж Nicholas Kirkwood-ийн 2011/2012 оны намар/євлийн загварын эмэгтэй гуталнуудын цуглуулгыг хvргэж байна. Загвар зохион бvтээгч Nicholas Kirkwood нь энэхvv цуглуулгаа Парисын загварын долоо хоногийн vеэр толилуулжээ. Таны нvдийг хужирлахаас гадна босго даваад ороод ирчихсэн байгаа урин цагаар хєлдєє углах гуталны тань сонголтод нєлєєлж, тодорхой хэмжээний санаа єгнє гэдэгт итгэлтэй байна.


NicholasKirkwoodFall20113.jpg

NicholasKirkwoodFall20111.jpg

NicholasKirkwoodFall20112.jpg

NicholasKirkwoodFall20114.jpg

NicholasKirkwoodFall20115.jpg

NicholasKirkwoodFall20116.jpg

NicholasKirkwoodFall20117.jpg

NicholasKirkwoodFall20118.jpg

NicholasKirkwoodFall20119.jpg

NicholasKirkwoodFall201111.jpg

NicholasKirkwoodFall201112.jpg

NicholasKirkwoodFall201113.jpg

NicholasKirkwoodFall201114.jpg

NicholasKirkwoodFall201115.jpg

NicholasKirkwoodFall201116.jpg

NicholasKirkwoodFall201118.jpg

NicholasKirkwoodFall201119.jpg

NicholasKirkwoodFall201120.jpg

NicholasKirkwoodFall201122.jpg

NicholasKirkwoodFall201123.jpg

NicholasKirkwoodFall201124.jpg

NicholasKirkwoodFall201126.jpg

NicholasKirkwoodFall201127.jpg

NicholasKirkwoodFall201128.jpg

NicholasKirkwoodFall201130.jpg

NicholasKirkwoodFall201132.jpg

NicholasKirkwoodFall201133.jpg

NicholasKirkwoodFall201134.jpg

NicholasKirkwoodFall201135.jpg

Nike брэндийн бvсгvйчvvдэд зориулсан хаврын загварын зурагнууд [21 зураг + 1 видео]


Спорт хувцас хэрэглэлийн Nike брэнд бvсгvйчvvдэд зориулсан бэлтгэлийн хувцасны энэ хаврын загвартаа туйлын хєнгєн, эрх чєлєєтэй байх гэсэн vндсэн ухагдахууныг шингээж єгсєн тєдийгvй Nike Women's Training коллекцийнхоо сурталчилгааны зураг болон видеог коллекцийн онцлогийг бvрэн дvvрэн харуулахуйцаар хийхийг эрмэлзжээ. Хєнгєн, нэвт гэрэлтсэн хувцас болон кетнvvдийн сурталчилгаа "Be Free" нэрийн дор хийгдсэн бєгєєд их хотын амьдрал дунд жингvйдлийг мэдэрч байгаа дvр зургийг харуулсан байна. Хvний хєдєлгєєний эрх чєлєєг дээд зэргээр хангахаар бvтээгдсэн Nike Women's Training-ын шинэ коллекцийн кетнvvд алхаж гишгэхэд маш хєнгєн мэдрэмжийг тєрvvлэх бол хувцаснууд нь оёдолгvй бvтэцтэй, агаарыг чєлєєтэй нэвтрvvлдэг, хєнгєн материалаар хийгдсэн учир vрэлт vvсгэхгvй, дээд зэргийн тав тухтай байх баталгааг єгч байгаа юм.